Ховд хөшөөт хөгжил сан 2019 онд 2.146.0 сая төгрөг төвлөрүүлжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-15 10:33:54

Ховд /МОНЦАМЭ/. "МоЭнКо" ХХК-ийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Ховд хөшөөт хөгжил сан”-гаас 2019 оны ажлын тайлангийн хурал зохион байгуулав.

Хуралд Ховд хөшөөт хөгжил сангийн ТУЗ-ийн гишүүн Г.Пүрэвганди, Т.Жаргалсайхан, Ц.Бат-Эрдэнэ, Ю.Азамат нар оролцлоо.

Ховд хөшөөт хөгжил сан нь орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй. Тус сан 2019 онд 2.146.0 сая төгрөг төвлөрүүлж орлогын төлөвлөгөөг 100 хувь биелүүлэн ажилласан гэнэ.

Сангийн журмын дагуу аймгийн ИТХ-аар хөрөнгө оруулалт, төсөл үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр батлуулдаг. Улмаар 2019 онд 48 хөрөнгө оруулалт, хөтөлбөр, үйл ажиллагааг 1364.2 сая төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлсэн байна.

Тодруулбал,  эрүүл мэндийн салбарт 232.0 сая, боловсролын салбарт 116.0 сая, дэд бүтцийн салбарт 201.0 сая, жижиг дунд үйлдвэрлэл дэмжихэд 44.0 сая, төрийн байгууллагын үйл ажиллагаанд 390.4 сая, хөтөлбөр үйл ажиллагаанд 330,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж албаны эх сурвалж танилцууллаа. 

Холбоотой мэдээ