"Анна Каренина" жүжгийг анх удаа тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2020-01-13 10:53:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын болон дэлхийн их зохиолч Лев Толстойн "Анна Каренина" романыг Улсын драмын театр анх удаа жүжиг болгон тавих гэж байна. 

Тус жүжгийн зохиолчоор Н.Пүрэвдагва, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар нар ажиллаж байгаа. Гол дүрийг Драмын театрын залуу жүжигчин Н.Баярмаа бүтээхээр болсон байна. 


Уг жүжгийн Аннагийн дүрд  Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Намсрайн Сувдыг сонгожээ.

Аннагийн нөхөр Алексей Каренинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглохоор болжээ. Туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй хориод уран бүтээлч бүтээх юм байна. Улсын драмын эрдмийн театрын 2020 оны шинэ бүтээл болох “Анна Каренина” хоёрдугаар сарын 28-нд нээлтээ хийнэ. Тасалбарыг хоёрдугаар сарын 15-наас худалдаанд гаргах юм.

Холбоотой мэдээ