АНУ талибуудтай энэ онд гэрээ байгуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-13 11:04:03

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп талибуудтай энэ онд гэрээ байгуулж магадгүй, гэхдээ гэрээ байгуулахгүй байсан ч Вашингтон Афганистан дахь цэргийнхээ тоог цөөрүүлэхээр төлөвлөж байна.


“Афганистаны цэргүүд одоо илүү сайжирсан. Тиймээс гэрээтэй эсвэл гэрээгүйгээр бид тус улс дахь цэргийнхээ оролцоог удахгүй багасгана гэж бодож байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Роберт О'Брайен “Axios” цахим хуудаст өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.


“Сонгууль хэзээ болох вэ гэдэгт үндэслэн би дүгнэлт хийгээгүй, гэхдээ энэ жил гэрээ байгуулж магадгүй гэж бодож байна. Бид үүн дээр ажиллаж байна. Гэхдээ энэ нь сайн гэрээ байх ёстой” гэж Трампын зөвлөх мэдээлсэн байна.


Афганистаны асуудал хариуцсан, АНУ-ын төлөөлөгч Залмай Халилзад болон Катарын Доха хот дахь талибуудын улс төрийн газрын төлөөлөгчид урьд нь найм дахь удаагаа хэлэлцээ хийснийхээ дараа гал зогсоох, Афганистанаас гадаадын цэргүүдийг гаргах, Афганистаны сөргөлдөгч талуудын хэлэлцээг эхлүүлэх тухай заасан найрамдлын гэрээний төсөлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн тогтжээ. Афганистаны Засгийн газар болон Талибан хөдөлгөөний хооронд хийх хэлэлцээ Осло хотод болох байсан боловч талибууд Кабул болон хэд хэдэн хотод цуврал халдлага үйлдэж, Америкийн цэргүүд амиа алдсантай холбогдуулан Ерөнхийлөгч Трамп талибуудтай хийж буй хэлэлцээг зогсоож, гэрээ байгуулахаа хойшлуулахыг үүрэг болгосон байна.


Холбоотой мэдээ