Он гарсаар галын найман дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-01-13 16:31:33
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ОБГ-т он гарсаар гал түймэртэй холбоотой найман дуудлага ирснээс тав нь ахуйн хүрээний галын дуудлага байжээ.

Галын улмаас хоёр хүний амь эрсэдсэн байна. Иймд ОБГ-аас иргэдэд сэрэмжүүлэг хүргэж галын аюулгүй ажиллагааг мөрдөхийг анхаарууллаа.

Гадаа хүйтрэх тусам иргэд галлагаа нэмэх, гэрээ эзгүй орхихдоо дулаан байлгах гэж галаа түлж явах, цахилгааны гэмтлээ засаагүйгээс үүдэж гал алдах тохиолдол цөөнгүй гарч байна гэж ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар хэллээ. Өнгөрсөн онд ОБГ-т гал түймэр болон ослын 88 дуудлага ирж шуурхай ажилласан байна. 

Холбоотой мэдээ