Монгол Улсын рекорд амжилтыг 7,5 кг-аар шинэчлэн тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-14 11:12:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 06-10-ны өдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Тэмцээний дөрвөн ангиллын 31 жинд 36 багийн 500 тамирчин өрсөлдөж дүнгээ гаргасан байна.

Аймгаас Д.Мөнхсүлд дасгалжуулагчтай 8 тамирчин тус тэмцээнд оролцож, өсвөрийн ангилалд охидын -57 кг жинд спортын дэд мастер Г.Цолмонгоо алтан медаль хүртэн суултын төрөлд рекорд амжилт тогтоожээ. Хөвгүүдийн +83 кг жинд Э. Идэрчулуун алтан медаль, залуучуудын ангилалд оролцсон Л.Отгон-Эрдэнэ шахалтын төрөлд мөнгөн медаль, 66 жинд Хужирт сумын Г.Нямбазар  алтан медаль хүртэж, таталтын Монгол Улсын рекорд амжилтыг 7,5 кг-аар шинэчлэн тогтоолоо. Мөн таталтын төрөлд 74 кг жинд Сант сумын Д.Лувсандорж  хүрэл медаль, Мастер-2 ангиллын 83 кг жинд оролцсон Б.Баяраа нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэллээ.

Холбоотой мэдээ