1200 орчим золбин нохой устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-14 20:12:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сум дахь эзэнгүй, золбин нохой устгах ажлыг эрчимжүүлэх долоо хоногийн аян зохион байгуулж байна.

Тус аяныг орон нутгийн иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй.

Аяныг Ховд аймаг болон Жаргалант сумын ЗДТГ, Мал эмнэлэг, Хот тохижилтын газрын ажлын хэсэг хамтран хэрэгжүүлж байна.  

Аяны үйл ажиллагаа 1 дүгээр сарын 13-20-нд үргэлжлэх бөгөөд одоогийн байдлаар 1200 орчим эзэнгүй золбин нохой устгажээ.

 

Холбоотой мэдээ