Бээжин хотын ДНБ-ний өсөлтийг 6 хувьтай байхаар таамаглажээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-01-16 15:28:33

Бээжин /МОНЦАМЭ/. Бээжин хотын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 3-р хуралдаан 12-ны өдөр нээлтээ хийж, төлөөлөгчид өнгөрсөн оны ажлын тайлан, энэ оны төлөвлөгөөгөө хэлэлцэж байна.

Өнгөрсөн онд тус хотын ДНБ-ний өсөлт 6.2 хувьтай байсан бөгөөд энэ онд 6 хувиар өснө хэмээн тооцоолж байгаа талаар Бээжин хотын Засгийн газрын ажлын тайланд тусгасан байна.

Хурлын үеэр Бээжин хотын дарга Чөн Жинин өнгөрсөн оны ажлаа дүгнэж энэ онд хийж хэрэгжүүлэх ажил үүргээ тодорхойлжээ. 

Хотын даргын танилцуулснаар, өнгөрсөн онд Бээжин хотын эдийн засгийн өсөлт зохистой түвшинд байсан бөгөөд 2020 онд эдийн засгийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг цогц байдлаар авч үзэж ДНБ-ний өсөлтийг 6 орчим хувьтай байхаар тооцжээ.  

 

Холбоотой мэдээ