Цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны цэвэршилт 46 хувь байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны хяналт-шинжилгээг сар бүр зохион байгуулдаг.
Ингэхдээ
цэвэрлэх байгууламжийн
хаягдал бохир усны орох, гарах хоёр цэгээс усны сорьц /дээж/ авч улмаар
шинжилгээ хийдэг аж.
Энэ
удаагийн шинжилгээний үр дүнд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хаягдал бохир
ус нь 46 хувийн цэвэршилттэй байна гэх дүгнэлт гарсан гэж Ховд аймгийн
УЦУОШТ-ийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн мэргэжилтнүүд мэдээллээ.
Тус
цэвэрлэх байгууламж нь бохир усыг механик, халдваргүйжүүлэх, байгалийн, биологийн
гээд нийт дөрвөн дамжлагаар цэвэрлэдэг.
Хоногт
3400-3800 м куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай аж.