Баян-Өлгий аймгийн 7 мянга орчим ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-14 20:05:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан.

Баян-Өлгий аймгийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7252 ахмад настан арилжааны таван банканд 20,8 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй. Үүнээс 6776 иргэн 6 сая хүртэлх төгрөгийн, 476 иргэн 6 саяас дээш төгрөгийн зээл авсан гэсэн мэдээллийг Монголбанкны тус аймаг дахь салбараас өглөө.

Дээрх хуулийн хүрээнд тэтгэвэр барьцаалсан зээл төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр хязгаарлаж, нэг сая төгрөгөөс доош зээлтэй ахмадуудад зөрүү төлбөрт ногдох үнэт цаас олгох, ахмадууд жилд нэг удаа зургаан сарын тэтгэврийн зээл авах эрхтэй байхаар зохицуулсан юм. 

Холбоотой мэдээ