Хөгжмийн зохиолч Б.Чинбатын эмчилгээнд 10 сая төгрөгийн дэмжлэг олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-01-15 11:10:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар БНСУ-д элэг шилжүүлэн суулгуулсан хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж, 10 сая төгрөгийн дэмжлэг олгох болов.


Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гаргаж, 5 сая төгрөг олгох болжээ. Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээнд нийт 140 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд санхүүгийн бэрхшээлээс үүдэн эмчилгээ зогсох эрсдэлтэй байгаа юм.


Ташрамд дурдахад, ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч Ашид болон “Хөх хээр” хамтлагийн дуучин Үндэс нутагтаа хандивын аян өрнүүлж, 45 сая гаруй төгрөг цуглуулснаа хүлээлгэн өгөөд буй юм. Мөн ирэх сарын 1-нд “Niciton & Friends”, 2-нд сонгодог, үндэсний, драмын урлагийн уран бүтээлчид "Аравт" хандивын тоглолт зохион байгуулна.

Холбоотой мэдээ