Завханд 31 мянга гаруй харилцагч банкнаас зээл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-15 13:36:33

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт ХААН, Хас, Төрийн банкны 57 салбар, тооцооны төвд нийт 126057 харилцагч байдгаас 31947 зээлдэгч байгаа талаарх мэдээллийг Монголбанкны Завхан салбараас өглөө.

Эдгээр банканд нийт  69 мянга 334 хадгаламж эзэмшигч, 68 мянга 237 төлбөрийн карт эзэмшигч байна. Харин дээрх банкны салбар нэгжүүдэд 280 ажилтан ажиллаж харилцагч байгууллага, иргэдэд банк санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн аймгийн хэмжээнд банкуудын 26 АТМ буюу шилжүүлэг, орлого, зарлага хийх боломжтой автомат машин иргэдэд үйлчилгээ үзүүлж байна.

Байгууллага, иргэдийн нэр дээр 165 тэрбум 437 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй үүнээс нэг тэрбум 290 сая төгрөгийн зээл нь чанаргүй ангилалд бүртгэлтэй байна. Арилжааны банкнуудад иргэдийн 82,306,613.2 төгрөгийн хугацаатай хадгаламж, 22,594,868.1 төгрөгийн хугацаагүй хадгаламж байгаа аж.

Холбоотой мэдээ