Баянгол сумын сургуулийн дотуур байрыг ТИКА-ийн дэмжлэгээр засварлана

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-01-15 16:46:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг “Өвөрхангай аймгийн зарим сумын боловсролын байгууллагад нэн шаардлагатай байгаа засварын ажил, бүтээн байгуулалттай холбоотой санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлээч” хэмээх хүсэлтийг Туркийн Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-т тавьсны дагуу шийдэгдээд байна.

Тодруулбал, ТИКА-ийн 2020 оны төлөвлөгөөнд Баянгол сумын сургуулийн дотуур байранд их засвар хийх ажил багтжээ. 1984 онд ашиглалтад орсон 80 хүүхдийн дотуур байрны барилга хуучирсны улмаас бүрэн засвар хийх шаардлагатай болсон бөгөөд ийнхүү ирэх зун шинэ байртай болох боломж бүрдэж байна.

Мөн сургуулийн гал тогооны хуучин барилгыг шинэчлэх шаардлагатай байсныг улсын төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж, ирэх тавдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Холбоотой мэдээ