“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-16 12:14:30

ШИНЭ ДЕЛИ. /AP/. АНУ-ын “Amazon” компанийн тэргүүн Жефф Безос Энэтхэгийн жижиг, дунд бизнесийг дижиталжуулах зорилгоор 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсон талаараа лхагва гарагт мэдэгджээ.


Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон “Amazon” компанийн арга хэмжээний үеэр Ж.Безос хэлэхдээ, 21 дүгээр зуун Энэтхэгийн зуун байх болно гэжээ. Энэтхэгт гурав хоногийн хугацаагаар ирсэн түүнийг эсэргүүцсэн жагсаал тус улсын 300 гаруй хотод болох төлөвтэй байна.


Amazon” компани жижиглэн худалдааны зах зээлд сөргөөр нөлөөлнө хэмээн энэтхэгчүүд үзэж байгаа аж. Тэдний тооцоолж буйгаар, “Amazon” компани хэрэглэгчдэд ихээхэн хямдарсан бүтээгдэхүүнүүдийг санал болгосноор өөрсдийг нь бизнесээс шахан гаргаж болзошгүй ажээ. Харин “Amazon” уг мэдээллийг няцаажээ. 

Холбоотой мэдээ