Иргэдэд банкны үйлчилгээ ойртож, илүү хялбар, ухаалаг сонголт хийх боломж бүрджээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-01-17 12:31:50

Увс /МОНЦАМЭ/. ХААН банкны Увс аймаг дахь төв салбарын байранд “Өөртөө үйлчлэх банк” буюу киоск машиныг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр ард иргэдэд банкны үйлчилгээ ойртож, илүү хялбар, ухаалаг сонголт хийх боломж бүрджээ.

Тодруулбал, харилцагч иргэний үнэмлэхтэй байхад хурууны хээгээ уншуулан харилцах дансны тодорхойлолт, хуулга, гүйлгээний баримтаа энэхүү төхөөрөмжөөс хэвлэж авах, эсвэл өөрийн цахим шуудан болон хүссэн и-мэйл хаяг руугаа шууд илгээх боломжтой байна. Мөн ХААН банк дотор болон банк хооронд өндөр дүнтэй бэлэн бус гүйлгээ хийх, карт захиалах, нөхөн авалт, сунгалт хийх, картаа идэвхтэй, идэвхгүй болгох, интернэт банк аппликэйшн, ухаалаг мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх зэрэг үйлчилгээг авч болох юм байна. Түүнчлэн төрийн үйлчилгээ, тухайлбал тээврийн хэрэгслийн татварыг бэлэн бусаар төлөх боломжтой аж.

 

Холбоотой мэдээ