Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-17 09:57:14

ВАШИНГТОН. /TASS/. АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэм хэмжигдэхүүнийг зөрчиж байна гэж үзсэн тохиолдолд Европын Холбоо Дэлхийн худалдааны байгууллагад гомдол мэдүүлж магадгүй юм хэмээн Худалдааны асуудал эрхэлсэн Европын комиссар Фил Хоган мэдэгдсэн байна.


“Хэлэлцээр чөлөөт худалдааны зарчимтай зөрчилдөж байна гэж үзвэл ийм алхам авна гэдэгтээ би санал нийлж байна” хэмээн Фил Хоган хэлжээ. "БНХАУ АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг тэр дундаа “Boeing” компанийн бүтээгдэхүүнийг худалдан авах үүргийг хэлэлцээрт тусгасан байвал Европын нисэх онгоц үйлдвэрлэгчдэд цохилт болж болзошгүй юм" хэмээн тэрбээр ярьсан байна.


“Баримт бичгийг бид нарийн тодорхой судлаагүй байгаа хэдий ч хэлэлцээр дэлхийн худалдааны байгууллагын зарчимтай нийцэхгүй тохиолдолд бид гомдол мэдүүлнэ” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна. 

Холбоотой мэдээ