Оддын дайны шинэ анги 1 тэрбум ам.долларын ашиг олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-17 10:51:31

МОСКВА. /РИА Новости/. Оддын дайны 9 дүгээр анги буюу “Star Wars: The Rise of Skywalker” кино олон улсын худалдаанд 1 тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ.


Ингэснээр “The Rise of Skywalker” “Disney” кино студийн 2019 онд ийм хэмжээний ашиг орлого авчирсан 7 дахь кино болсон байна. Энэ кино кинотеатрын дэлгэцнээ гарч хараахан дуусаагүй байгаа учир ашиг орлогын хэмжээ нэмэгдэж магадгүй байгаа юм. Оддын дайны өмнөх ангиуд мөн ашиг орлогын хувьд маш амжилттай байсан юм. Тухайлбал, Оддын дайны 7 дугаар анги буюу “The Force Awakens” 2 тэрбум гаруй ам.долларын ашиг олж байжээ. 

Холбоотой мэдээ