Хилийн дагуу хана барихад санхүүжилт олгохыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-17 11:43:24

ЛОНДОН. /Reuters/. Мексиктэй залгаа хилийн дагуу 434 км урт хана барихад санхүүжилт олгох хүсэлтийг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам Батлан хамгаалах яам руу илгээжээ.   


Батлан хамгаалах яам одоогоор энэ ажлын зардлыг үнэлж байгаа бөгөөд ойролцоогоор хэдий хэмжээний санхүүжилт олгох талаар мэдээлэл өгөөгүй байна.  


Хана барихад энэ онд нэмэлтээр 7.2 тэрбум ам.долларыг илгээх бодолтой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1 дүгээр сарын 13-нд мэдэгдэж байсан юм. АНУ-ын Засаг захиргааны дотоод төлөвлөлтөөр энэхүү хөрөнгө мөнгө нь 2022 оны хавар гэхэд 1.4 мянга гаруй км урт хана барихад чиглэх аж. 

Холбоотой мэдээ