Эмэгтэй Бондын тухай кино хийхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-17 13:34:01

ВАШИНГТОН. /AP/. “James Bond” цуврал киноны гол дүрд эмэгтэй хүн тоглуулж магадгүй гэх таамаглалыг уг киноны найруулагч Барбара Брокколи няцаажээ. Дараагийн ангиудад эмэгтэй Бонд гарч магадгүй хэмээн олон нийт таамаглаж байсан юм.


James Bond”-ын сүүлийн ангиудын гол дүрийг бүтээсэн Английн жүжигчин Дэниел Крейг уг кинонд ахиж тоглохгүй болсон бөгөөд дараагийн Бондод хэн тоглохыг хараахан танилцуулаагүй байна.


“Шинэ ангиудад Бондын дүрийг өнгөт арьст жүжигчин бүтээж магадгүй боловч заавал эрэгтэй хүн байх болно. Гэсэн хэдий ч би хүчирхэг эмэгтэй шинэ дүрүүдийг оруулах хэрэгтэй гэж үзэж байна” гэж Б.Брокколи “Variety” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


007” цувралын гол дүрийг эмэгтэй жүжигчин бүтээх цаг ирсэн гэж Бондын дүрд 1995-2002 онд тоглосон Ирландын жүжигчин Пирс Броснан өмнө нь хэлсэн бол Д.Крейг ч мөн дараагийн Бонд эмэгтэй хүн байвал сонирхолтой хэмээн үзэж байгаагаа нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагынxaa үеэр илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ