Ахуйн зориулалтаар дөрвөн төрлийн амьтан агнана

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-01-18 19:51:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ жил 1590 агнуурын амьтан агнаж, бариулан ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогод 8,0 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөлөө.

          Аймгийн ИТХ-аас баталсан ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтдын хуваарийн дагуу зэрлэг гахай 20, бор гөрөөс 50, загас 1500, агнуурын шувуу 20-ыг энэ онд агнуулж, бариулах юм. Агнуурын нөөц ихтэй хангайн бүсийн сум  болон Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр суманд ан, агнуур хийх хуваарь баталжээ. Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогод зэрлэг гахай агнахаар бол 140,0, бор гөрөөс 66,0, агнуурын шувуу 22,0 мянган төгрөг тушаах юм байна. Харин загас барихаар бол нэг загасыг нэг мянган төгрөгөөр тооцож төлбөр төлөхөөр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ