Х.Берболат дэлхийн мастерүүдийн тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-20 13:24:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Австри Улсын Инсбрук хотод болж байгаа Дэлхийн ахмад мастеруудын өвлийн спортын III наадмын тэшүүрийн төрөлд Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч, спортын мастер Х.Берболат мөнгөн медаль хүртжээ.

Тэрээр 5000 метрийн төрөлд дэлхийн 24 орны тамирчдаас шалгаран дээрх амжилтыг гаргасан байна.   

Дэлхийн ахмад мастеруудын өвлийн спортын III наадам /Winter World Masters Games/-д манай улсаас тэшүүр, шорт трек, хоккей, цанын спорт гэсэн 4 төрлөөр 36 тамирчин өрсөлдөж байгаа юм. 

Холбоотой мэдээ