Рожер Федерер “Australian Open” тэмцээнд оролцсон тоогоор дээд амжилт тогтоов

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2020-01-20 15:33:01

МЕЛЬБУРН. /TASS/. Швейцарын теннисчин Рожер Федерер Австралийн нээлттэй тэмцээнд /“Australian Open”/ 21 дэх удаагаа оролцож дээд амжилт тогтоожээ.


Өнөөдөр эхэлсэн уг тэмцээнд өдгөө 38 настай Федерер эхний тойрогтоо Америкийн теннисчин Стив Жонсонтой учраа таарч, 6:3, 6:2, 6:2 онооны харьцаатай хожсон байна. Тэрбээр дараагийн тойргуудад Францын тамирчин Кентен Алис, Сербийн теннисчин Филип Крайинович нартай учраа таарна.


“Australian Open” тэмцээнд оролцсон тоогоор хоёрдугаарт Австралийн Ллейтон Хьюитт, гуравдугаарт Испанийн Фелисиано Лопес, Францын Фабрис Санторо бичигджээ.


Мэргэжлийн теннисчдийн холбооны чансаанд гуравдугаарт бичигддэг Федерер тус байгууллагын ивээл дор зохион байгуулдаг 103 тэмцээнд түрүүлсэн байна.


Австралийн нээлттэй тэмцээний шагналын сан 49.1 сая ам.доллар бөгөөд тэмцээний ялагчид хоёрдугаар сарын 2-нд тодорно.


Холбоотой мэдээ