“Bad Boys for Life” кино орлогоороо тэргүүлж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-21 11:00:51
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Variety/. “Sony” компанийн “Bad Boys for Life” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 62.1 сая ам.долларын орлого олсноор Хойд Америкийн кинонуудыг орлогоороо тэргүүлж эхэллээ.


90 сая ам.долларын өртгөөр бүтсэн “Bad Boys for Life” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 68.1 сая ам.долларын орлого олно гэж тооцоолж байсан ч үүндээ хүрч чадаагүй байна. Гэсэн ч 2014 онд үзэгчдийн хүртээл болсон ижил төрлийн үнэлгээтэй “Ride Along” /48.6 сая ам.доллар/, “22 Jump Street” /57 сая ам.доллар/ зэрэг уран сайхны кинонуудын амжилтыг эвдэж чадсан байна.


Үүний зэрэгцээ олон улсын зах зээлээс 38.6 сая ам.долларын орлого олсон тус уран сайхны кино удахгүй Франц, Орос, Бразил, Япон, Италид нээлтээ хийнэ.

Холбоотой мэдээ