Шинэ төрлийн уушгины хатгалгааны эсрэг вакцин боловсруулж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-21 15:25:03

НЬЮ-ЙОРК. /CNN/. Өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ухань хотод дэгдэж эхэлснээс хойш тархсаар байгаа шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчний эсрэг вакциныг бүтээх ажлыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн эхлүүлжээ.


“АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн вакцин боловсруулах эхний алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Вакцин боловсруулах клиникийн судалгаа шинжилгээний ажил хэдэн сарын хугацаанд үргэлжилж магадүй байгаа бөгөөд жилийн дараа гэхэд л хэрэглэх боломжтой болж магадгүй юм” хэмээн тус хүрээлэнгийн тэргүүн Энтони Фоцигийн мэдэгдсэнийг “CNN” агентлаг уламжилсан байна.


Бэлдмэлийн боловсруулт дээр Техас, Нью-Йоркоос болон БНХАУ-аас ирсэн хэсэг бүлэг эрдэмтэд ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ