“Mitsubishi Electric” компанийн мэдээллийг Хятадын хакерууд хулгайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-22 14:26:40

ТОКИО. /Asahi Shimbun/. Японы цахилгаан барааны томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Mitsubishi Electric” компаниас ихээхэн хэмжээний мэдээлэл хулгайлсан хэрэгт Хятадын хакерчдын хоёр бүлгийг холбоотой гэж үзэж байна.


Тодруулбал, “Tick болон BlackTech” хэмээх хоёр байгууллага нууц мэдээлэл хулгайлж, хакерын халдлага үйлдэх зорилгоор Япон болон Тайванийн компаниудыг сонгодог байжээ. Мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр, “BlackTech” байгууллагын хакерууд анх 2017 онд “Mitsubishi Electric” компанийн серверт нэвтрэхийг завдаж байсан хэдий ч тухайн үед халдлагыг зогсоож чадсан байна.


Хакерчдын идэвх чармайлт өнгөрсөн оны зунаас дахин сэргэж эхэлжээ. Үүний улмаас компанийн 8 мянга гаруй хүний хувийн мэдээллийг хулгайлж чадсан байна. “Mitsubishi Electric” компанийн үзэж байгаагаар, хакерчид батлан хамгаалахтай холбоотой захиалга, цахилгаанжуулалт, төмөр замын салбартай холбоотой мэдээлэл олохыг завджээ.  

Холбоотой мэдээ