Дарви сумын хогийн цэгийн 15 га талбайг цэвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-22 16:08:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви сумынхан 2019 онд “Хоггүй цэвэрхэн Дарви сум” уриалга дэвшүүлэн ажиллажээ. Энэ хүрээнд олон жилийн хур хог хаягдлаа цэгцлэх ажил хийсэн байна.

Тодруулбал, энэ ажилд аймаг, сум орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй гэнэ.

Харин орон нутагт үйл ажиллагаа явуулж буй "Мо-Эн-Ко" ХХК, "Тефис Майнинг" ХХК-тай хамтран ажилласнаар 15 га талбайд тархсан хур хог хаягдлыг булшилж цэвэрлэжээ.

Цаашид шинээр гарсан хогийн цэгийн талбай орчимд худаг гаргах, ойн зурвас байгуулах, байнгын харуул хамгаалалттай болгохоор төлөвлөж байна гэж Дарви сумын Засаг дарга О.Ганцоож мэдээллээ. 

  


Холбоотой мэдээ