Түрүүлсэн сурагчийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орос хэлээр эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонин жил бүр зохион байгуулдаг зохион бичлэгийн уралдаанаа уламжлал ёсоор зарлалаа.
Энэ жил уг уралдааныг “Агуу эх орны дайнд ялалт байгуулахад монголчуудын
оруулсан хувь нэмэр” сэдвээр
ерөнхий боловсролын дунд сургуулийн 11,12
дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулах юм. Оросын
соёл шинжлэх ухааны төвтэй хамтран ОХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг уг уралдаан нь хоёр үе
шаттай болох бөгөөд эхний үе шат буюу зохион бичлэгийг 2020 оны 2 дугаар
сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна. Харин хоёрдугаар шатанд шалгарсан 10 сурагчаас ярилцлага авч эхний гурван байрын эздийг тодруулна.
Уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчийг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцах эрхээр шагнах юм.
“Агуу эх орны дайнд ялалт байгуулахад монголчуудын оруулсан хувь нэмэр”
зохион бичлэгийн уралдааны болзол
1.1 Ерөнхий болзол
1.1. “Агуу эх орны дайнд ялалт байгуулахад монголчуудын оруулсан хэвь нэмэр” зохион бичлэгийн уралдааныг Орос болон Монгол ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 ангийн сурагчдын дунд зарлаж байгаа бөгөөд гол зорилго нь залуу үеийнхний иргэний болон эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.
1.2. Зохион бичлэгийн уралдааныг МОНЦАМЭ-гийн агентлагийн “Новости Монголии” сонин, Улаанбаатар дахь Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй хамтран зохион байгуулж байна.
1.3. Зохион бичлэгийн уралдааныг Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулна.
1.4. Уралдаанд Орос болон Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг хамруулах зорилготой.
1.5. Энэхүү баримт бичиг нь уралдааны зорилго, болзол, зохион байгуулагдах хугацаа, журмыг тодорхойлж өгнө.
2. Уралдааны зорилго болон зорилтууд
Уралдааны зорилго нь Монгол-Оросын найрамдалт харилцааг улам бэхжүүлж, залуу үеийнхэнд Халх голын тулалдаан болон Дэлхийн II дайнд оролцсон ахмад дайчдыг хүндэтгэх, нацизмыг ялсан эх орноороо бахархах сэтгэлгээг суулгаж өгнө.
Зорилтууд:
2.1 Түүхэн үйл явдал болох дэлхийн II дайны талаарх дурсамжийг хадгалан үлдэх.
2.2 Хүүхэд болон өсвөр насныхны бүтээлч авьяаслаг чанарыг хөгжүүлэх
2.3 Уг уралдаанд оролцсоноор сурагчид ахмад үеийнхнийгээ ойлгож, сэтгэл зүйн хувьд тэдэнтэй ойр болно.
3.Уралдаанд оролцогсод
Уралдаанд Монгол Улсын газар нутагт үйл ажиллагаагаа явуулж буй ерөнхий боловсролын дунд сургуулийн 11-12 ангийн сурагчид оролцоно.
4. Уралдааны зохион байгуулалт
4.1. Уралдааныг зохион байгуулах хороог байгуулах бөгөөд тус хороо нь ирүүлсэн зохион бичлэгийн талаар мэдээлэл өгч, шагнал гардуулна.
4.2. Уралдааны ялагчдыг тодруулахын тулд шүүгчдийн бүрэлдэхүүнийг байгуулж, уралдаанд ирүүлсэн зохион бичлэгүүдийг дүгнэнэ.
5.Уралдааны шүүгчид
Шүүгчдийн бүрэлдэхүүнийг МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины удирдлага Улаанбаатар дахь Оросын соёл шинжлэх ухааны төвтэй хамтран батална.
6. Уралдааны журам болон хугацаа
Уралдаан нь хоёр үе шаттайгаар явагдана.
6.1. Нэгдүгээр үе шат – бичгээр:
Зохион бичлэгийг 2020.01.10-2020.02.10-ны өдөр хүртэл хүлээн авна
Уралдаанд оролцогчид нь зохион бичлэгээ уралдааны болзлын 1.4-т заасны дагуу Монгол улсын газар нутагт байрлах боловсролын байгууллагуудад хүлээлгэн өгнө.
Тухайн боловсролын байгууллагын удирдлага эсвэл оролцогчдыг төлөөлж буй этгээд нь зохион бичлэгийг шүүгчдэд хүлээлгэн өгнө. Зохион бичлэгийг дараах хаягаар явуулна: МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины редакцид, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Б.Жигжидын гудамж -8
Мөн delgermaa@yahoo.com хаягаар явуулах бөгөөд “Агуу эх орны дайнд ялалт байгуулахад монголчуудын оруулсан хувь нэмэр” уралдаанд хэмээн бичсэн байх ёстой.
Интернэтээс хуулсан зохион бичлэгийг тооцохгүй.
Уралдааны нэгдүгээр үе шатанд хамгийн сайнд тооцогдох 10 шилдэг зохион бичлэгийг шилж авна.
6.2. Хоёрдугаар үе шат – ярилцлага:
Хоёрдугаар үе шат нь 2020.02.11-2020.02.15-ны өдрүүдэд явагдана.
Уралдааны нэгдүгээр үе шатанд оролцож зохион бичлэг нь шилдэгт шалгарсан 10 хүүхэд нь хоёрдугаарт шат буюу ярилцлагад орно.
Уралдааны хоёрдугаар үе шат буюу ярилцлага хийсний дараа шүүгчид уралдааны гурван ялагчийг тодруулна.
Уралдаанд оролцож, нэгдүгээр байр эзэлсэн сурагч нь ОХУ-аас олгох тэтгэлгээр Оросын их, дээд сургуульд суралцах эрх авна.
Уралдаанд хоёр, гуравдугаар байр эзэлсэн сурагчдад мөнгөн шагнал олгоно.
7.Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага
7.1. Зохион бичлэгийг оролцогч нь өөрөө бичсэн байх ёстой.
7.2. Уралдаанд ирүүлсэн зохион бичлэгийг эргүүлж өгөхгүй бөгөөд зохион байгуулагчдын шийдвэрээр шаардлагатай үед ашиглана.
7.3. Зохион бичлэгт тавигдах шаардлага.
-зохион бичлэг нь А4 хэмжээтэй цаасан дээр гурван хуудас буюу 900 үгтэй байна
-MSWord дээр doc эсвэл docx-ээр Times New Roman үсгийн 14-тийн шрифтээр, мөр хоорондын зай 1.
8. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг дүгнэх шалгуур
Уралдаанд ирүүлсэн зохион бичлэгүүдийг дараах байдлаар шалгаруулна:
-Зохион бичлэгийн агуулга нь сэдэвт тохирсон байх
-Сэдвийг хэрхэн оновчтой гаргасан байдал болон агуулга
-Уран сайхны илэрхийлэл
-Утга санаагаа илэрхийлсэн байдал
-Зөв бичсэн байдал (найруулга, зөв бичгийн дүрэм, цэг, таслал)
9.Уралдааныг дүгнэх
9.1. Зохион бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотноо болно.
9.2. Зохион байгуулагчид нь эхний гурван байраас гадна оролцогчдод шагнал, урамшуулал олгох эрхтэй.
10. Уралдааны санхүүжилт
Уралдааны зардлыг зохион байгуулагчид гаргана.
11.Зохион байгуулагчидтай холбоотой барих
МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонин, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Б.Жигжидын гудамж -8
Утас: 314574, 99840016
Эмайл: delgermaa@yahoo.com
Оросын соёл, шинжлэх ухаан төв, Улаанбаатар хот, 12 дугаар хороолол, Токиогийн гудамж 39
Утас: 314574
Ю.Дэлгэрмаа