Бөхчүүд үзэл бодлоо илэрхийлж, мэдэгдэл хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга Н.Батсуурь, Г.Санжаадамба, улсын арслан Ц.Содномдорж нарын бөхчүүд өнөөдөр /2020.01.24/ “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандаж хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны алдаатай үйл ажиллагааны талаар тус хурал зохион байгуулагчид мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдэж, Цэцдийн зөвлөлийг ирэх хоёрдугаар сарын 10-ны дотор хуралдуулах шаардлагатай байгааг сонордуулав.
Тэд шаардлага тавих болсон шалтгаанаа “Үндэсний баяр наадмаар цол хүртсэн бөхийн цолыг дур мэдэн хураасан тохиолдлууд гарсан. Үүнд тайлбар хийгээгүй. Оноолтыг будилаантуулах асуудал даамжирсаар байгаа. Сэргээшийн асуудалд анхаарч, гарсан зөрчлийг арилгах талаар дуу хоолойгоо илэрхийлэхгүй байгааг Цэцдийн зөвлөлийг хуралдуулах зайлшгүй шаардлага бий болсон” хэмээн онцлов.