ARCGIS программыг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-01-25 10:39:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Дархан-Ус суваг” ХК Монгол улсын 21 аймгийн Нийтийн аж ахуйн салбарын байгууллагуудаас ARCGIS программыг нэвтрүүлсэн анхдагч байгууллага боллоо. 

ARCGIS программыг нэвтрүүлснээр бодит газарзүйн байршил дээр барилга байгууламж, насос тоног төхөөрөмжийн их ба урсгал засвар хийсэн тухай тэмдэглэл, цэвэр, бохир усны шугам сүлжээний нийт зураглалыг бодитоор харах боломжтой аж. Түүнчлэн төрөл, хийц, ашиглалтад орсон он, шинэчлэл, худаг, хаалт арматур, осол гэмтлийн тоо зэрэг олон төрлийн мэдээллийг задлан харах боломжтой аж
Цаашид компанийн инженер техникийн ажилчид барилга байгууламж, насос тоног төхөөрөмж, шугам хоолойн их ба урсгал засварын график болон шаардлагатай мэдээллүүдийг оруулан хөгжүүлэлт хийж мэдээллийн санг баяжуулахаар ажиллаж байгаа ажээ. юм. ARCGIS програмыг нэвтрүүлэхэд “Контор Сервис” ХХК-тай хамтран ажиллажээ.

Холбоотой мэдээ