Уханьд тэмцээнд оролцсон хүүхдүүд шинжилгээнд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-28 12:29:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний голомт бүс нутаг Ухань хотод тэмцээнд оролцсон “Дэрэн” клубийн 11 нас хүртэлх багийн хүүхдүүд шинжилгээнд хамрагдсан /2020.01.28/ байна. 


БНХАУ-ын Ухань хотод нэгдүгээр сарын 15-20-нд зохион байгуулсан хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнд Монгол Улсаас “Дэрэн” клубийн баг тамирчид оролцсон. Э.Өнөр-Эрдэнэ дасгалжуулагчийн удирдлага дор Б.Төгөлдөр ахлагчтай U11 баг тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм. Одоогоор Ухань хотод тэмцээнд оролцсон хүүхдүүдийн биеийн байдал сайн, ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд ХӨСҮТ-ийн хяналтад байгаа юм байна.





Холбоотой мэдээ