Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-01-27 21:34:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байна.


Айлчлал өнөөдөр /2020.01.27/ эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн Хаант Улсын Ерөнхий сайд хатагтай Эрна Солберг өргөөндөө угтлаа.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Саранчимэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан явж байна.

Холбоотой мэдээ