Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг анхаарууллаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-27 22:31:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутагт гол нуурын ус гүйцэд хөлдөөгүй байгаа тул иргэдийг Хөвсгөл нуураар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул анхааруулж байна.

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд ихээр зорчдог. Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг анхаарууллаа. Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас илүү дулаахан өвөл болж буй учраас Сантын даваа бага зэргийн цастай зорчих хэсэгт ямар нэгэн саадгүй байгаа аж. Тэнгис Шишгэдийн голоос бусад гол мөрөн зөвхөн өнгөн хэсэгтээ хөлдөж, мөс нимгэн байгаа тул иргэд зам товчлох гэж эрсдэлд өртөхгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ