Шинэ төрлийн коронавируст халдвараар 4474 хүн өвчилжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-01-28 12:36:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар, энэ сарын 28-ны өдрийн 10.00 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавируст халдвараар нас барсан хүний тоо 106-д хүрчээ. Халдвараар өвчилсөн хүний тоо 4474-т хүрсэн бол 63 хүн эдгэрсэн байна. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5796 болжээ.

Харин өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 27-ны 17:00 цагийн байдлаар, шинэ коронавируст халдвараар 81 хүн нас барж, халдвар авсан хүний тоо 2823 байсан юм. 

Иймд ЭМЯ-наас гараа тогтмол савандаж угаах, амны хаалт хэрэглэх, өвчлөл бүртгэгдсэн улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.


Холбоотой мэдээ