“МИАТ” ТӨХК зарим нислэгээ цуцаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2020-01-31 10:12:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ ТӨХК шинэ коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонконгийн чиглэлийн зарим нислэгээ цуцаллаа.

Тус компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонконгын чиглэлд 2 болон гуравдугаар сард нийт 8 нислэг цуцалсан бөгөөд бусад нислэг хэвийн үргэлжилж байна гэж мэдээлэв.

Нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 дугаараас авах боломжтой.

НИСЛЭГ ЦУЦЛАГДСАН АЯЛЛУУД
Бээжин хот: 2-р сарын 3,5,7,9,11,12,14,17,19,29-ний өдрийн ОМ223\224
Хонконг хот: 1-р сарын 31, 2-р сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон 2-р сарын 3, 24, 3-р сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аяллууд


Холбоотой мэдээ