Таеквондочид Истанбулд "Тurkish Open" ОУТ-д хүч үзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-03 14:27:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Истанбул хотноо “ Туркиш опен” таеквондогийн тэмцээнд нийт 1500 гаруй тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд Монголоос үндэсний шигшээ багийн Хур Инёон болон Д.Лхагвадорж дасгалжуулагчидтай есөн тамирчин оролцож байна.


Өнөөдөр тэмцээний эхний өдөр насанд хүрэгчдийн ангиллын тулаанууд явагдах юм. Монголын шигшээ багийн тамирчдын хувьд өнөөдөр бүгд Туркийн тамирчидтай оноолт таарсан байна.


Эрэгтэйчүүдийн 54 кг-д нийт 29 тамирчин оролцож байгаагаас манай тамирчин Б.Соёл-Эрдэнэ эхний тойрогт Туркийн шигшээ багийн тамирчин Сафак Вилгичитэй тулалдана. Мөн 58 кг-д нийт 31 тамирчнаас ОУХМ Г.Энхбаяр, ОУХМ М.Түмэнбаяр нарын манай хоёр тамирчин оролцож байна. Манай хоёр тамирчин хэсэг салж Туркийн тамирчидтай эхний тойрогт учраа таарчээ.


Харин 63 кг-д /37 тамирчин/ ОУХМ Д.Чинзориг тулалдах бол 58 кг-д /31 тамирчин/ ОУХМ Г.Энхбаяр, ОУХМ М.Түмэнбаяр нарын хоёр тамирчин оролцож байна. Харин 74 кг-д /34 тамирчин/ ОУХМ П.Тэмүүжин хүч үзнэ. Тэд бүгд Туркийн таеквондочидтой тулалдана. Эмэгтэйчүүдийн 49 кг-д нийт 24 тамирчин байгаа бөгөөд ОУХМ Б.Намуун эхний тойрогт мөн л Туркийн тамирчинтай учраа таарсан байна.

Холбоотой мэдээ