Хүүхэд багачуудад тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-02-04 09:16:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дэлхийн Зөн олон улсын байгууллага “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийг аймгийн ЗДТГ-тай хамтран 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байна. 

Тус төслийн хүрээнд захын гэр хорооллын эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр ажилладаг ажЦаг үеийн байдалтай холбогдуулан төслийн багийнхан эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн 300 гаруй хүүхдэд 10 гаруй сая төгрөгийн тэжээллэг хоол хүнс, дархлаа сайжруулах бүтээгдэхүүн, амны хаалт, гар ариутгагчийг гурван чиглэлд хуваагдан хүргэж эхэллээ. Ингэснээр хүүхэд багачуудыг халдварт болон халдварт бус өвчлөлөөс сэргийлэх цаашлаад томуу, томуу төст өвчнөөс хамгаалахад дэм болж байна. Мөн шинэ төрлийн коронавирусний талаар мэдээлэл өгч шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байхыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ