Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-04 14:11:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан өнөөдөр "Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай" 61 тоот захирамж гаргаж, уламжлалт сар шинийн баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг ард иргэдэд уриаллаа.

Түүнчлэн бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, нутгийн зөвлөл, хамт олны зохион байгуулалттай золголт хийхгүй байх, Цагаан сарын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг сумдын Засаг дарга, байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

Мөн зоогийн газар, баар, цэнгээний газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарьт ирэх сарын 2-ны өдөр хүртэл хязгаарлалт хийж, оройн 22:00 цаг хүртэл ажиллуулахаар заасан байна.    

Дэлхий даяар шинэ төрлийн коронавирусний халдвар эрчимтэй тархаж, Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэнтэй холбогдуулан дээрх захирамжийг гаргасан ажээ. 



Холбоотой мэдээ