"Grand Slam Paris-2015"-д хүч үзэх жүдочид тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-23 12:43:15

"Grand Slam Paris" жүдо бөхийн тэмцээн ирэх аравдугаар сарын 17-нд Парис хотноо эхэлнэ.

Энэхүү тэмцээнд оролцох жүдочид урьдчилсан байдлаар тодорчээ. Тухайлбал, Эрэгтэй жүдочдоос Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй Д.Амартүвшин, Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, С.Ням-Очир, Г.Одбаяр, О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Л.Отгонбаатар нар жүдочид тодроод байгаа бол эмэгтэй жүдочдоос Дэлхийн аварга М.Уранцэцэг, М. Бундмаа, Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяа Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид, Ц.Наранжаргал, О.Жавзмаа нарыг Парисийн татамид ур чадвар, хүч, хурдаа сорихоор болсон байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд