Ахуйн зориулалтаар 2000 ширхэг загас агнахыг зөвшөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-05 18:09:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 3 тоот тогтоолоор тухайн онд аймгийн нутаг дэвсгэрээс ахуйн зориулалтаар агнах загасны дээд хэмжээг 2000 ширхэг байхаар баталжээ.  

Тогтоолд зааснаар Толбо, Дэлүүн, Өлгий, Ногооннуур сумын нутаг дэвсгэрээс тус бүр 200, бусад сумын нутаг дэвсгэр дэх гол, нууруудаас тус бүр 150 ширхэг загас агнана.

Холбогдох журмын дагуу нэг загасны үнэ 1000 төгрөг байх аж. Сумд ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын 50 хувийг тухайн агнуурын бүс нутгийн амьтны амьдрах орчныг нөхөн сэргээх, тэтгэх, агнуурын амьтны судалгаа, мониторинг хийх зэрэгт зарцуулах ажээ.

 

Холбоотой мэдээ