Монгол-Японы хөлбөмбөгийн тоглолтыг “Фүжи” телевиз шууд дамжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-06 16:42:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлд болох “Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны Монгол, Японы шигшээ багийн тоглолтыг Японы “Фүжи” телевиз улс орон даяараа шууд дамжуулан үзүүлнэ.


Тус тоглолт гуравдугаар сарын 31-ний 18.30 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм. Энэхүү тоглолтод Монголын үндэсний шигшээ багийг шинэ дасгалжуулагчаар томилогдсон Войслав Бралушич багшийн удирдлага дор Японы шигшээтэй өрсөлдөх бөгөөд түүний хувьд анхны албан ёсны тоглолтдоо оролцох юм байна.



Холбоотой мэдээ