Ховд аймгийн “Есөн алдартан” тодруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 28 дугаар тогтоолоор “Аймгийн шагналын журам” баталсан байдаг. Тус журмын дагуу жил бүр сар шинийн баярын өмнө Ховд аймгийнхаа "Есөн алдартан"-г шалгаруулдаг уламжлалтай.
Улиран
өнгөрч буй Гахай жилд ажил үйлсээрээ манлайлсан есөн иргэнийг тодруулж, шагнах тул нэр дэвших хүсэлтэй
иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд хоёрдугаар сарын 15-ны өдөр
хүртэлх хугацаанд
материалаа ирүүлэх боломжтой аж.
Иргэдийн холбогдох материалыг Ховд аймгийн
ЗДТГ-ын 202 тоот
өрөөнд хүлээн авна.
Энэ удаа аймгийн
"Есөн алдартан"-ыг боловсрол,
эрүүл мэнд, барилга, дэд бүтэц,
санхүү, бизнес, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, соёл урлаг, төр захиргаа, хууль зүй, спортын салбараас тус
тус тодруулах гэж байгаагаараа онцлогтой.
Материал
ирүүлэхдээ “Аймгийн шагналын журам”-ын хоёрын 1, 3, 8 болон гурвын 3.4
дэх заалтын шаардлага
хангасан байх ёстой гэж мэдээллээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 9943-8885 утсаар холбогдож
авах боломжтой юм.