Дөрвөн өдөрт зургаан сая гаруй төгрөг хандивлажээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-02-11 09:42:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Харамсалтайгаар амь насаа алдсан охидын хойтын буянд зориулж иргэд олон сайн үйлсийн аяныг өрнүүлж байгаа. Түүний нэг нь төр, төрийн бус байнуулга, иргэдийн хамтарсан албан ёсны хандивын данс юм. Өнгөрсөн баасан гарагт нээсэн тус дансанд өнөөдрийн байдлаар зургаан сая гаруй төгрөг орсон байна.

Зарлага хийх боломжгүй зөвхөн орлого хийх зориулалттай тус дансанд иргэд, ААНБ-ууд  сэтгэлийн хандив өргөж байгаа бол зарим төлөөлөл бэлнээр өгч байгаа талаар хандивын дансны ажлын хэсгийн гишүүн Б.Ууганцэцэг мэдээлэв.

Цахим орчны мэдээллийг цэгцэлж, хандивын аяныг бодит ажил болгож, ар гэрийнхэнд нь дэмжлэг үзүүлэх зорилготой дансыг нэг сарын хугацаатай нээсэн бөгөөд байр худалдан авах хэмжээний хандив цуглуулахыг зорьж байгаа аж. Төр, иргэний хамтарсан хандивын дансыг Дархан сумын иргэн Б.Золзаяа санаачилж ажлын хэсэгт иргэн A.Нарангарав, "Залуу ээжүүд-Манлайлал" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Ууганцэцэг, аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны ажилтан У.Болорчимэг нар байсан бол талийгаач хүүхдүүдийн гэр бүлээс ээжийнх нь эгч Н.Алтанзаяа, 5 дугаар цэцэрлэгийн нярав Д.Чимэдцэрэн  нэмэгдсэн байна.

Албан ёсны хандивын данс нээгдэхээс өмнө 1000 төгрөгийн аян эхлүүлээд байсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ИТХ-ын дарга Н.Барамсай  "Улаанбаатар гурил" ХХК Дархан дахь салбар "Дархан Лили иог" төв, "Шар зам ирээдүй" хоршоо, "Дархан такси эрхлэгчдийн холбоо" ТББ, Дархан-Уул аймгийн Стандартчилал хэмжилзүйн төв, "Тод тамга" ХХК,  "NITCO" ХХК,  "Мастер" электроникс, 7 дугаар цэцэрлэгийн багш нар, "Segi's shop буюу Хөөрхөн охид" групп, Олон улсын худалдааны төвийн хэсэг түрээслэгч нар, 9 дүгээр сургуулийн багш, ажилчид, УГТХ-ийн ажилчид,  "Дархан-Зиг" ХХК, "NEXT PHONE SHOP", "Дархан хот байгуулалт, барилга захиалагийн газар" ОНӨААТҮГ, Гэрэлтэй өрхийн эмнэлэг, "Скайтел" ХХК-ийн Дархан дахь салбар,  Аймгийн "Мэдээлэл технологийн алба" , Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Дархан-Уул аймгийн Орон нутаг өмчийн газар, Цогзолбоо студи зэрэг байгууллага болон хувь хүмүүс аянд нэгдсэн байна.

Ажлын хэсэгтэй холбоо барих утас: 9921-4151, 9922-2507, 9996-7774, 9944-6322 бөгөөд ХААН банкны 5046571124 тоот дансанд хүн бүр хандив өргөх боломжтой юм.

Холбоотой мэдээ