Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилчдад амны хаалт хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-02-11 17:26:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мөрөөдлөө урлая” МСҮТ-ийн дэмжлэгээр Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмч, ажилтнууддаа өнөөдөр амны хаалт хандивлалаа.


Сүүлийн өдрүүдэд амны хаалтны эрэлт хэрэгцээ ихсэж байгаатай холбогдуулан тус төвийн хамт олон стандартад нийцсэн материалаар 800 ширхэг амны хаалт оёж бэлтгэсэн байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бодит туслалцаа үзүүлсэн тус төвийнхөнд эмнэлгийн удирдлагууд талархал илэрхийлэв.


Ташрамд дурдахад, дэлхийн 27 улс оронд шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдэж, тухайн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орнууд арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.



Холбоотой мэдээ