Бүртгэлтэй 50 компани ашигтай ажиллаж, 24 нь алдагдалтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-13 18:54:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 2 дугаар сарын 12-ны байдлаар нийт 199 ХК-иас 74 компани жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлээд байна. Эдгээрээс 50 нь ашигтай ажиллаж, 24 нь алдагдалтай гарчээ.

Тухайлбал, 2018 онд шинээр үнэт цаасаа бүртгүүлж, олон нийтээс 6.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн "Монгол Базальт" ХК нийт хөрөнгөнөөс 5.56 тэрбум төгрөгийг дараах байдлаар зарцуулсан тайлан ирүүлсэн байна. Үүнд:

  • Чулуун хөвөнгийн үйлдвэрийн өргөтгөл - 2.5 тэрбум төгрөг,
  • Цахилгааны дэд станц - 1.1 тэрбум төгрөг,
  • Үйлдвэрийн барилга - 680.0 сая төгрөг,
  • Үйлдвэрт ашиглах машин механизм - 330.0 сая төгрөг,
  • Базальт карьерийн аж ахуйн тоног төхөөрөмж - 40.9 сая төгрөг,
  • Базальт карьерийн аж ахуйн машин механизм - 210.0 сая төгрөг,
  • Түүхий эдийн 4 сарын нөөц - 599.0 сая төгрөг,
  • Урт хугацаат зээлийн эргэн төлөлт - 496.5 сая төгрөг. 

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20-р зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10-р зүйлийн 10.3-д заасны дагуу Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа ирүүлэх үүрэгтэй байдаг юм.  


Холбоотой мэдээ