Мөрөн сумын худалдаа үйлчилгээний төвүүд хэвийн ажиллаж эхэллээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-02-14 09:23:28

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Худалдаа үйлчилгээний төвүүд  хоёр хоногийн хугацаанд ариутгал халдваргүйтгэл хийж дууссан тул өнөөдөр бүгд хэвийн ажиллаж эхэллээ.

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар шинэ коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол  бүртгэгдэж тусгаарласан тул Мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүн ам олноор цуглардаг хүнс, барааны зах болон Шинэ мөрөн худалдаа үйлчилгээний төвүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийх зорилгоор үйл ажиллагааг нь хоёр хоног түр зогсоосон байсан юм.

Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдсан иргэн П-гийн шинжилгээний хариу сөрөг томуугийн H3N2 вирусний халдвар авсан гэж гарсан учраас түүнийг эмнэлгээс гаргасан ч эрүүл мэндийн байгууллагын тодорхой хяналтад байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар түүний биеийн байдал хэвийн байгаа гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.

 

Холбоотой мэдээ