”Шинэ Бадрах” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлажээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-02-14 09:26:33

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Шинэ Бадрах” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, ажилчдынхаа болон үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө сэтгэл гаргажээ.

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, ажилчдынхаа ар гэрт тавих анхаарлыг нэмэгдүүлэх үүднээс Шинэбадрах ХХК-ийн удирдлагууд салбар худалдаа үйлчилгээ явуулж буй газрууд болох ИХО ресторан, Сэлэнгэ ресторан, караоке, VOICE караоке, Зул спиннинг, фитнес клуб зэрэг үйлчилгээний газруудынхаа үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. Энэ нь үүссэн нөхцөл байдалтай уялдуулан нийт ажилчиддаа хэрэгцээт хүнсээр нь ханган амрааж буй хэлбэр юм. Тус компанийн удирдлагууд “бид эрүүл байхад бүх зүйл болно. Та бүхнийгээ амны хаалтаа тогтмол зүүж, аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна” хэмээн хэлжээ. 

Холбоотой мэдээ