“Huawei” компанийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-19 11:18:23

ВАШИНГТОН. /РИА Новости/. Хятадын “Huawei” компанийн АНУ-ын эрх баригчдын эсрэг мэдүүлсэн гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Уг гомдолд “Huawei” компани холбооны байгууллагууд болон тэдний түншүүдтэй хамтран ажиллахад тавих АНУ-ын хоригийг эсэргүүцжээ. 


Тус хоригийн холбогдох зүйл заалтуудыг АНУ 2019 оны санхүүгийн жилийн холбооны төсвийн тухай хуульд тусгасан бөгөөд үүнд Хятадын харилцаа холбооны ZTE компанийг мөн хамруулсан байна.


"Энэ хууль хэтэрхий хатуу байгаа бөгөөд дээр дурдагдсан компаниудын эрхийг зөрчиж байна" хэмээн “Huawei” компанийн төлөөлөгчид гомдолдоо цохон дурджээ. 


Huawei” компани өнгөрсөн оны 5 дугаар сард АНУ-ын хар жагсаалтад орсноор Америкийн эд анги, технологийг худалдан авах боломжгүй болсон юм. Гэсэн хэдий ч АНУ хориг арга хэмжээний асуудлаар хугацааг нь хойшлуулах боломжийг “Huawei” компанид хэд хэдэн удаа олгосон.  

Холбоотой мэдээ