Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлд өглөөний автобус явж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-02-20 14:28:49

Баян-Өлгий /МОЦАМЭ/. Баян-Өлгий-Улаанбаатар-Өлгий чиглэлд өнөөдрөөс өглөөний автобус явж эхэллээ.

Өмнө нь дээрх чиглэлд "Цэнгэл транс", "Газрын од" компани өдөр бүр ээлжлэн зорчигч тээвэрлэдэг байв. Харин өглөөний хуваарь гарсантай холбогдуулан "Аман  авто транс", "Аумин" компаниуд нэмж зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

"Өнөөдрийг хүртэл автобуснууд Өлгий хотоос өдрийн 13:00 цагт хөдөлж, Улаанбаатар хотод шөнө дунд хүрдэг байсан. Тухайн хугацаанд нийтийн тээвэр зогсдог, таксины үйлчилгээ шөнийн тарифт шилждэг, орон сууцны орцуудын хаалга түгжигддэг зэрэг олон хүндрэлүүд гардаг тул автобусыг Өлгий хотоос эрт явуулах талаар иргэдээс их санал, гомдол ирдэг байлаа.

Иргэдийн санал хүсэлтийг үндэслэн өглөөний 10:00 цагаас автобус гаргаж, хүртээмжийг нь нэмэгдүүлж байна. Мөн цаашид билетийн үнэ ч буурна" хэмээн аймгийн Авто тээврийн төвийн дарга Т.Сайдол хэллээ.

Харин "Цэнгэл транс", "Газрын од" компаниудын автобус үдээс  хойш өмнөх хуваарийн дагуу хэвийн явах ажээ.   

Холбоотой мэдээ