Сумдтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-02-24 19:50:38

Увс /МОНЦАМЭ/. Коронавируснээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Сумдын шуурхай штабуудтай цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө.

Хуралдаанаар аймаг, сумдын авто замын постуудын хяналт шалгалтыг идэвхжүүлэх, сумд руу орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, сумдын шуурхай Штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг төв штабд шуурхай мэдээлж байхыг үүрэг болгов. Мөн Монгол Улсын Засгийн газар, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг даалгасан юм.

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 23-ны 07.00 цагаас 27-ны 07.00 цаг хүртэл хүртэл зогсоосон тул Увс-Улаанбаатар-Увс чиглэлийн автобус энэ өдрүүдэд явахгүй. 

Холбоотой мэдээ