Улсын физикийн олимпиад маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-04-26 21:35:50

Улсын физикийн 29- р олимпиад энэ сарын 28- ны өдөр Мандалговь хотод эхэлнэ. Олимпиадын хөтөлбөрийг Улсын физикийн олимпиадын хороо, аймгийн Боловсрол Соёлын газар гаргасан байна.

Хөтөлбөрийн дагуу 27- ны өдөр олимпиадад оролцогчдыг МУИС-д бүртгэж мандат олгон энэ өдрөө Мандалговьд хүрэлцэн ирнэ. Орой 19 цагт олимпиадын нээлтийн үйл ажиллагааг аймгийн театрт зохион байгуулахаар товложээ.

28- ны өглөө 9 цагт 12 дугаар ангийн физикийн туршилт, 9 дүгээр анги болон багш нарын онолын тэмцээн, 29- ын өдөр мөн 12 дугаар ангийн онол, 9 дүгээр анги болон багш нарын туршилтын тэмцээн болно. Мөн одон орны олимпиадыг зохион байгуулах юм байна.

Улсын олимпиадын үеэр шинжлэх ухааны сонирхолтой лекц, багш нарт зориулсан сургалт, Мандалговь хоттой танилцах аялал зохион байгуулж, аймгийн театрын уран бүтээлчид хүндэтгэлийн концертоо олимпиадад оролцогчдод сонирхуулна.

Олимпиад 30- ны өдрийг дуустал үргэлжилнэ.

 Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ