Мөрөн сумын авто замын уулзваруудад давс, бодис цацлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-02-28 19:54:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс халтиргаа гулгаа, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор авто замын уулзвар болон богино холболтын авто замын гулгаа үүссэн хэсгүүдэд 450 кг давс, 400 кг цас хайлуулах бодисыг цацав.

Мөн Хот тохижилт үйлчилгээний төвийн зам талбайн үйлчлэгч нар авто замын цас мөсийг тогтмол цэвэрлэж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Тус аймгийн бүх сум цастай, одоогийн байдлаар цас дахин орж байна. Жаргалант, Галт, Цэцэрлэг, Цагаан-Уул сум хамгийн их цастай өвөлжилт хүнд байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ